МУГЖ М.Баярмагнай ТҮЦ-нд эд зүйлсээ барьцаанд тавиад авалгүй өдийг хүрчээ

Moderator
13 цаг 2 минутын өмнө

Монгол түмний хайр хүндэтгэлийг хэдий нь олсон жүжигчин бол “Монхоо” хочит М.Баярмагнай билээ. Тэрээр хошин урлагт олон жил зүтгэж нэр төртэй яваа авъяаслаг жүжигчин. Түмнээсээ эрүү, хамар гэх мэт хочийг хүртсэн тэр өдгөө цэнхэр дэлгэцээр гарч буй 3 сая инээд шоугаар ням гаригийн үдэш бүр үзэгчидтэйгээ уулзаж буй. Тэр өнгөрсөн ням гаригийн үдэш оюутан байхдаа дотуур байрныхаа дэргэд байх ТҮЦ-нд сурлагын дэвтрээ барьцаанд тавиад авалгүй өдийг хүрсэн тухайгаа хуучилсан байна. Удахгүй очиж авна гэдгээ ч хэлжээ.

Дашрамд дуулгахад өдгөөгөөс 3-4 жилийн өмнө М.Баярмагнайг нутгийн дүүгээсээ мөнгө зээлээд өгөөгүй тухай мэдээлэл гарч байсан юм. Хэрвээ тэрхүү мэдээлэл нь үнэн бол М.Баярмагнай гавьяат маань авснаа эргүүлэн төлөхдөө мартдаг муухай зантай байж болох.