Энэ оны Монголын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар ОУХМ М.Анхцэцэг тодорсон билээ. Тэрээр уг баярт өдрөөрөө Монгол дээлээрээ гангарчээ. Эгэл даруу эгэлгүй хүчтэн эмэгтэй маань энэ үдшийн хамгийн үзэсгэлэнт нь байсан юм. М.Анхцэцэг нь Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн тэрбээр энэ оны дөрөвдүгээр сараас бэлтгэлээ хийж эхэлсэн. Улмаар насанд хүрэгчдийн Азийн дэд аварга болж, ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм. Тэрээр хэлэхдээ “Спорт гэдэг асар их хүч хөдөлмөрөөр бүтдэг. Энэ бол нэг хүний амжилт биш. Үүний ард байгаа Монголын хүндийг өргөлтийн холбоонд зүтгэсэн үеийн үеийн зүтгэлтнүүд, дасгалжуулагчид, тамирчид, ивээн тэтгэгчдийн шагнал юм шүү. Ц.Хосбаяр багшдаа, намайг өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ, ханьдаа баярлалаа.
Би “Бөртэ чоно” шагналыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлээд өнжсөн. Хэдхэн хоногийн өмнө аав, ээж хоёр минь надад “2018 онд миний охин амьдралынхаа хамгийн том “Бөртэ чоно”-ыг хүртсэн юм шүү” гэсэн. Та нартаа баярлалаа. Долоо хоногийн дараа Дэлхийн цомын тэмцээнд оролцоно. Намайг шилдгийн шилдэг тамирчнаар тодруулсан Монголын спортын сэтгүүлчиддээ баярлалаа. Токиогийн олимпын эрх авахын төлөө хичээнэ” хэмээн хэлсэн нь олны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ