тмаан хэмээн алдаршсан Дамбын Хишгээгийн бага хүү цэргээс халагдаж ирээд удаагүй байна. Цэрэгт байх хугацаандаа аавын олон хөвгүүдтэй мөр зэрэгцэн, заставдаа олон сайхан үйл хэргийг санаачлан зохион байгуулсан байдаг юм билээ. Тэрээр халагдаж ирснийхээ дараа “Монгол цэргийн зөвлөл” ТББ-ыг байгуулж олон сайхан үйл хэргийг зохион байгуулж, залуучуудаа зөв дадалд уриалахыг хичээж байгаа юм байна. Өчигдөр Х.Мөнхжингийн байгуулсан “Монгол цэргийн зөвлөл” Лантуун дохио ТББ-тай хамтран анхныхаа том ажлыг дуусгажээ. Юу гэхлээр хүүхдүүдэд зориулсан “Ид шидийн оронг” тохижуулах үйл ажиллагаанд эртнээс оролцож өчигдөр дуусгаж, нээлтэнд нь оролцсон байна.
Тэрээр хэлэхдээ “ Монгол цэргийн зөвлөл анхны том ажлынхаа ард гарлаа. “Лантуун дохио” ТББ-ын хөдөлмөрч хөдөлмөрч залуустай хамтдаа гарлаа. Тэдний хажууд бидний хийсэн зүйл өчүүхэн ч багахан ч гэсэн тус хүргэх үүднээс олон өдөр хамтдаа ажилласан нь маш дурсамжтай сайхан байлаа. Бүгдээрээ хамтдаа нээлтэд нь оролцоод Кофе шоп-д кофе уугаад цонхоор хүүхдүүд тоглож инээлдэхийг нь харах нь бид бүгдийн хүсэж, зорьж бүтээсэн аз жаргал юм. Хүүхэд бүхэн инээг, ид шидийг бүтээнэ” хэмээжээ.
Мөн тэр саяхан н.Билэгсайхан хүүд туслах зорилгодоо хүрэхийн тулд маш их хичээж байгаа ажээ. Өөрөө ачигч болж хар бор ажил хийн чадах чинээгээр мөнгө хурааж байгаа юм байна. Одоогийн байдлаар 7 сая төгрөг цугласан байгаа гэнэ.
Энэ талаар Х.Мөнхжин хэлэхдээ “Ганцхан өдрийн дотор 7-н сая гаран төгрөг цугласан болохоор үнэхээр урамтай сайхан байна.Зүгээр хүмүүсээс мөнгө гуйхыг хүссэнгүй Ажлынхаа зав зайгаар цагийн ажил , Гүрүүшиг хийж та бүгдийг уриалж байнаа. (5749954198 Сүхбат ) н.Билэгсайхан дүүг байранд оруулцгаая” гэжээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ