Урлаг спортын хөдөлмөрч залуусын төлөөлөл УДЭТ-ын залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийг МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө” киноны дэслэгчийн дүрээр уншигчид андахгүй мэднэ. Тус олон ангит киноноос хойш “А артист” уран бүтээлийн нэгдлийн “Эх орон дуудаж байна”, “U” фильмийн “Single ladies-2” зэрэг хэд хэдэн дэлгэцийн уран бүтээл, “Нора”, “Чөлөөт хос”, “Бүүвэй”, “Ромео Жульетта” зэрэг жүжгийн дүрээр нь эчнээ мэднэ.
Мөн ээжийнхээ үүсгэн байгуулсан “Chance” кастингийн агентлагт уран бүтээлийн ажлын хажуугаар жүжиглэх ур чадварын багшаар ажилладаг. Түүний ээж нь уралгийнхны дунд Нараа багш хэмээн алдаршасан, олонд хүнлэгдсэн мөн л урлагийн хүн. Одоогийн олны танил хөтлөгч, жүжигчдийн нэлээд хувь нь Г.Дөлгөөн-Аюушийн ээж Нараа багшийн гараар дамжсан байдаг юм билээ. Ер нь Г.Дөлгөөн-Аюуш нь төрөл бүрийн авьяастай. Жүжигчнээс гадна бодибилдингийн муугүй тамирчин, дуучин, загвар өмсөгч гээд хөвөрнө.
Тэрээр одоогоос нэлээд хэд хоногийн өмнө нэгэн загварын шоунд оролцож тайзнаа алхажээ. Тэр мэргэжлийн загвар өмсөгчдөөс илүү гарна уу гэхээс биш үл дутах ажээ.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ