Тархины саажилттай таван хүүхэд БНХАУ-д нарийн оношилгоонд орохоор хандивын аян зохион байгуулсан. Хөвгүүд ар гэрийнхнийхээ хамт БНХАУ-ын Харбин хотын эмнэлэгт очоод байгаа бөгөөд маргааш шинжилгээндээ орж эхэлнэ. Харин тэдний нэг, гурван настай Б.Бат-Од хүүгийн биеийн байдал хүнд байна. Тодруулбал, хүү хятадын эмнэлэгт очсоныхоо дараа хүндээр өвдсөн бөгөөд урт хугацаанд хатгалгаагаар өвдсөн гэсэн онош гарчээ. Б.Бат-Од хүү монголд байхдаа байнга өндөр халуурч байсан бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нар бага зэргийн ханиадтай хэмээн оношилж, эм уулгаж байжээ. Харин ханиад биш хүнд хэлбэрийн хатгалгаа болж тэр нь зүрх бусад эрхтнүүдэд ачаалал өгч биеийн байдалд нь хүндрэл гарсныг хятадын эмч нар хэлсэн байна. Хүү одоогоор амьсгалын аппараттай сэхээний тасагт байгаа юм байна. Мөн нэг өдрийн эмчилгээнд 6-8 сая төгрөг зарцуулж байгаа юм байна. Б.Бат-Од хүүгийн ээж Наранцэцэгийн Хаан банкин дахь 5020667543 дансанд хандив өргөж, тус болохыг ар гэрийнхэн нь гуйж байна.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо