Лондон 2012 Олимпийн наадмын жүдогийн төрөлд 48 килограммд зодоглосон манай жүдоч Мөнхбатын Уранцэцэг хүрэл медалийн төлөө Аргентины тамирчин Паретотой хийсэн барилдааны үеийн эгзэгтэй бөгөөд “эротик” агшинг нэгэн сэргэлэн гэрэл зурагчин дуран авайдаа буулгаж дөнгөжээ. Жүдогийн татами дээр болсон энэ явдал нь Олимпийн медалийн төлөөхи тамирчдын өрсөлдөөн хэр хурц ширүүн, хүнд бэрх байдгийг илтгэж байна. Харин яг нэг иймэрхүү эвгүй явдал 2004 онд Америкад хөл-бөмбөгийн тэмцээний супер шигшээ тоглолтын засварлагаанаар явагдаж байсан хөгжмийн шоуны үеэр болсон аж. Тэгэхэд Жанет Жексон, Жастин Тимберлэйк хоёр хагас цаг үргэжилсэн завсарлагын төгсгөл рүү хослон дуулж байтал Жастин Жанетын хар өнгийн савхин хувцсанд гар хүрч орхитол цаадхынх нь баруун хөх ил гарчихсан аж.
Телевизийн CBS суваг тэр даруйд нь мань хоёрын зургийг томоор харуулахаас татгалзаж, тайлбарлагчид ч энэ тухай таг дуугай өнгөрөөсөн бөгөөд Жастин өөрөө ийм явдал болсон нь харамсалтай, энэ бол огт санамсаргүй болсон зүйл гэж өөрийгөө өмгөөлж байсан гэнэ. Ийнхүү найман жилийн дараа энэ хөгжилтэй түүх Лондонгийн олимпийн татами дээр давтагдаж манай тамирчин М.Уранцэцэг Жанет Жексоны, харин Аргентины жүдоч Жастин Тимберлэйкийн дүрд “хувирна” гэж хэн санах билээ.
Эх сурвалж ТВ7ХОНОГ сэтгүүлээс
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо