МАХН-ЫН ШИНЭ ГИШҮҮН, “ОРИФЛЭЙМ”-ИЙН ОЮУНГЭРЭЛ


Намдаа 500 сая төгрөг өгч байж, сонгуульд өрсөлдсөн гэх “Орифлэйм”-ийн Оюунгэрэл анх удаа бидний папараци дуранд “олзлогдлоо”. Монголын мөнгийг гадагш нь гаргадаг, сүлжээний бизнесийн луйварчин, хүний тархийг угаадаг, боловсролгүй гээд л сонгуулиар түүнийг хичнээн ч их муулав даа. Олон хүмүүсийг ажилтай, амьдралтай болгосон гэж өөрөөрөө бахархдаг Оюунгэрэл Монголдоо байхгүй, дэлхийн хэмжээний баячуудын нэг болсон гэнэ билээ. Өмссөн зүүсэн нь илт чинээлэг тэрээр өөрийгөө зөн билэгтэн, аливааг үзэж хардаг, бараг л бөө гэж хүмүүст ярьдаг гэсэн. Тэр ч арай үгүй байх. Юутай ч юу ч үгүйгээс, “юмтай” (хөрөнгөтэй) болсон гэгддэг Оюунгэрэл хатагтай улс төрч болох намба суусан бололтой. Харж л байя даа түүнийг.