- Мөнгөтэй харьцаж сурна гэдэг маш нарийн асуудал. Олсныхоо хэрээр мөнгөө үрээд байж болохгүй. Тэгвэл яг л цоорхой шуудайд будаа хийхтэй адил зүйл болно шүү дээ. Зах зээлийн нийгэмд бүх зүйл мөнгөөр хэмжигддэг. Тиймээс мөнгийг “юм болгох” урлагт суралцах хэрэгтэй. Одоо танд мөнгөтэй харьцах хамгийн ухаалаг таван зарчмыг танилцуулъя!
1. Өөртөө зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлээ тодорхойл. Ихэнх хүмүүс бэлэн мөнгөтэй дэлгүүр хэсэхдээ болсон болоогүй баахан зүйл худалдаж авдаг. Харин гэртээ хариад сайтар эргэцүүлэхэд огт шаардлагагүй дэмий зүйл авснаа анзаарах тохиолдол элбэг. Энэ мэтээр онцын хэрэггүй зүйл худалдан авснаар таныг мөнгө нэг л мэдэхэд дууссан байна. Тиймээс дэлгүүр хэсэхийн өмнө танд нэн даруй, ойрын хугацаанд хэрэг болох зүйлсээ сайтар тунгаан бод. Ингээд авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Та мартамхай бол тэмдэглэж болно шүү дээ. Ингээд дэлгүүрээс хамгийн түрүүнд тэмдэглэсэн зүйлсээ хайж, худалдан ав. Ийнхүү хэрэгцээт зүйлээ гүйцээсэн бол үлдсэн мөнгөөрөө юу авах нь таны дур шүү дээ.
2. Хямд үнээс татгалзах хэрэггүй. Энд тэндхийн дэлгүүр хэсч явахад, аль эсвэл телевиз хараад сууж байхад томоохон хямдрал зарладаг шүү дээ. Ер нь бид залхуугаасаа болоод, аль эсвэл төвөгшөөсөндөө хямдралыг хайхралгүй өнгрөөдөг. Гэтэл хямдарсан бараанаас та өөрт хамгийн хэрэгцээтэй, хамгийн их таалагддаг зүйлээ олж авч болно. Хямдралын үед ихэнх бараа бөөн бөөнөөр нь хямдарсан байдаг. Үүн дотор зарагдаж амжаагүй чанартай, материал сайтай бүтээгдэхүүн байж л таарна. Харин хар захынх бус, их дэлгүүрийн хямдарсан бараа руу заавал очиж хараарай. Хямдарсан бараа худалдан авлаа гээд таны амьдрал доошилсон гэсэн үг биш. Харин ч та хэтэвчтэй мөнгөө хэмнэж, тэрхүү хэмнэлтээрээ дахин өөр зүйл авах боломжтой болно.
3. Ямагт мөнгө үлдээ. Мөнгийг олдсон цагт нь үрээд байвал хичнээн ихийг олсон ч хов хоосон үлдэхтэй адил. Таны санхүүгийн байдал ямар ч байсан өөртөө тодорхой хэмжээний мөнгө үлдээж байх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн болзошгүй эрсдэлээс өөрийгөө бага ч болов хамгаалж байна гэсэн үг. Огт мөнгөгүй, хов хоосон халаастайгаасаа болж заримдаа хэн нэгнээс их хэмжээний мөнгө зээлэх нь бий. Харин хэсэг хугацааны дараа эргэн харахад энэ нь таны санхүүг улам ч дордуулсан байж мэднэ.
4. Мөнгө хуримтлуулж, хадгалах чухал шалтгаан ол. Зайлшгүй мөнгө хуримтлуулах шаардлагатай, чухал шалтгааныг өөрөөсөө эрж хай. Та хэзээ ч тэр бодлоосоо урваж, өөрчлөхөөргүй тийм чухал шалтгаан шүү!!! Түүний төлөө олсон мөнгөө өөрөөсөө ч харамлан хурааж хуримтлуул. Нэг л мэдэхэд дуслыг хураавал далай гэдэг шиг их хэмжээний мөнгөн хуримлалтай болсон байх болно. Гагцхүү мөнгөө хуримлуулах хэрэгтэй сайтар санаж, хуримтлалын мөнгөнөөсөө үрэх тухай бодлыг толгойноосоо авч хая! Та өөрийн гэсэн хуримтлалаа нэмэгдүүлэх тусам санхүүгийн байдал тань улам баталгаатай болно.
5. Муу зуршлаас татгалз. Муу зуршил бол өөрийн мэдэлгүй маш их мөнгө зарцуулдаг зүйл. Тамхи татдаг бол татах тамхиныхаа тоог багасга. Шоу цэнгээнд дуртай бол үдэшлэгт цөөн удаа оч. Амттанд дуртай бол мөн л өдөрт иддэг хэмжээгээ багасга. Энэ бүхнээс та хичнээн их мөнгө хэмнэж болдгийг мэдрэх болно.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ