Монголын хөвгүүдийн хамтлаг дундаа поп урсгалаар дуулдаг “Нэгэн зүгт”-ийнхэн уран бүтээлээ үзэгчдэд тасалдуулчилгүй шиг хийж л байдаг. Тэд олон хит дуу байхгүй ч гэлээ хэд хэдэн дуугаараа залуучуудад танил болсон билээ. Сүүлд хамтлагийнхаа нэг гишүүнийг сольсон “Нэгэн зүгт”-ийнхэн B.I.G хамтлагийн “Улаан сарнай” дууг шинэчлэн дуулсан нь олонд таалагдан хит болж байсан.
Тус хамтлагийн гишүүн Заяа саяхан Нүхтэд болсон “Бикини шоу” арга хэмжээний үеэр эхнэртэйгээ явж байгаад манай папараци дуранд өртсөн юм. Түүний эхнэр тун үзэсгэлэнтэйгээс гадна Хавай стилиэр хувцасласан нь тун ч донжтой харагдаж байна.
Хамтлагийнхаа хамгийн “дажгүй” хоолой, “дажгүй” царайтад тооцогддог Заяа нэг хэсэг дуучин Эгшиглэнтэй үерхэж бараг л гэрлэж, ханилахдаа тулсан цаг саяхан. Түүний дараа загвар өмсөгч охинтой нэг гэрт орлоо л гэсэн. Гэвч тэдэнтэй хайр дурлал нь төгсгөл болж өнөөдөр Заяа Эгшиглэнг ч биш, моделийг ч биш та бүхний харж байгаа энэ бүсгүйг эхнэрээ болгон авчээ.
Манай Монгол залуус сүүлийн үед хүүхэмсэг болсон гэх яриа оргүй ч зүйл биш байх. “Нэгэн зүгт”-ийн Заяаг ч гэсэн “хүүхэмсэгүүдийн” нэг гэх юм билээ. Нэгэнт эхнэрээ олсон бол дээрх зан нь “дарагдана” гэж найдаж байна.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав