“J.P.Morgan”-ийн эдийн засагч Майкл Фероли нь нарийвчилсан тооцоо хийгээд iPhone-ы шинэ хувилбар худалдаанд гарснаар АНУ-ын ДНБ 0,5 хувь нэмэгдэнэ гэсэн дүгнэлт хийжээ. Бүр нарийвчилбал, ойрын хугацаанд АНУ-ын ДНБ нь 3,2 тэрбум ам.доллараар нэмэгдэх бол жилийн хугацаанд 12,8 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Apple-ийн гаргасан төлөвлөгөө ёсоор дөрөвдүгээр улиралд 8 сая ширхэг iPhone 5 зарагдах ажээ. Нэг бүрийнх нь үнэ 600 ам.доллар. Ингэхдээ тус смартфоны бүрдүүлэгч америк эд ангиудын үнэ нь 400 доллар, бусад улсын эд ангийн үнэ 200 доллар байна. Албан бус мэдээгээр iPhone 5 нь энэ сарын 12-нд худалдаанд гарах бөгөөд iPhone 4S-ээс илүү урт, сунасан дэлгэцтэй байх ажээ. iPhone 4S нь 2011 оны аравдугаар сард худалдаанд гарахад зөвхөн эхний гурван өдөрт л Apple нь дөрвөн сая ширхгийг зарж байсан билээ. Ингэснээр АНУ-ын ДНБ-ий 0,2 хувиар өсгөжээ. 2011 онд дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын ДНБ нь 15 их наяд доллар байсан юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй