Өчигдөр 19 цагийн үед Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд байх Хурд хороололд баригдаж буй орон сууцны барилга дээр томоохон осол гарлаа. Барилгын ажил хийгдэж байхад кран хугарч доош унасан байна. Кран доошоо унаж байх үед кранист кабинаасаа гарч доош үсэрснийг харснаа ойр орчимд нь байсан иргэд баталж байгаа юм. Мөн түргэн тусламжийн машин ирсэн ч хоосон буцсан болохоор тэр ажилчин нас барсан бололтой гэж таамаглаж байна. Краны өндөр нь 12 давхар барилгатай тэнцүү байсан, энэ нь дунджаар 36 метр өндрөөс үсэрсэн хүн амьд үлдэх магадлал тун бага, бараг үгүй. Иргэдийн дуудлагын дагуу ETV телевизийн сэтгүүлч зураглаач нар осол болсон газарт очиход орчин тойронд байх камеруудыг бүгдийг нь бүтээж, далдалсан байжээ. Харин осол чухам юунаас болоод гарсан, ямар хохирол учирсан талаар мэдээлэл өгөх хүн байсангүй. Барилгын ажлыг ямар компани гүйцэтгэж байгаа нь тодорхойгүй албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр захиалагч нь УИХ-ын гишүүн асан Б.Чойжилсүрэн гэнэ. Энэ мэдээлэл үнэн бол хэдхэн сарын өмнө Нүхтийн аманд нурж таван хүний амийг авсан барилгын компани түүнийх гэдэг нь тогтоогдсон билээ. Хурд хорооллын оршин суугчдын хэлж байгаагаар тус барилга дээр ажиллаж байгаа хүмүүст хамгаалах малгай, бээлийнээс эхлээд наад захын хамгаалах хэрэгсэл өгдөггүй байжээ. Ажилчидтай гэрээ хийлгүй, цагийн хөдөлмөрийн хөлсийг 1800 төгрөгөөр тооцон, хоол ундгүй ажиллуулдаг байсан гэнэ. Барилгын ажлын аюулгүй ажиллагаа монголд үнэхээр дээд цэгтээ хүртэлээ алдагджээ гэдгийг энэ салбарт байнга гарч байгаа үйлдвэрлэлийн осол харуулж байна. Барилга болгон хүний амиар босоод байвал цөөхөн хэдэн монголчууд биднээс хэд нь үлдэх вэ?
“Прокурор Г.Баясгалан 16 настай охиныг хөнөөсөн хэрэгт анхнаас нь хяналт тавьсан учир түүний хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хойшлуулсан"
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа