Ираны Засаг захиргаа Натанзе дахь уран баяжуулах үйлдвэрээ ганцхан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид үзүүллээ хэмээн гадаадын хэвлэлүүд бичжээ. Ираны нийслэлд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцсон олон орны тэргүүнүүдээс Иран цөмийн байгууламжаа ганцхан Монголын төрийн тэргүүнд л үзүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг ийн татаж байна. Ираны төрийн мэдлийн телевизээр Монгол Улсын ерөнхийлөгч цөмийн байгууламжийн уран баяжуулах төхөөргүүдтэй танилцаж яваа сурвалжлагыг дамжуулахдаа “Монголын ерөнхийлөгчийн үзэж танилцах зүйлд ямар ч хязгаар тавиагүй, тэр цөмийн байгууламжийн аль ч хэсэгт очиж юу ч үзэж болох юм” гэсэн байна.
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би цөмийн технологийг эрчим хүчний үйлдвэрлэл, хорт хавдрыг эмчлэх изотоп бэлтгэх зориулалтаар ашиглаж байгааг үзлээ” гэсэн байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй