Дэлхий дахинд “Ногоон бүс” киногоороо олны танил болж “Академи авард”-д нэр дэвшиж байсан аварга биетэй Майкл Кларк Дункан өчигдөр буюу даваа гаригт өвчний улмаас таалал төгсчээ. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Майкл найман долоо хоногийн турш зүрхний шигдээс өвчнөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэнэ. Тэрээр 54 насандаа ийнхүү хорвоог орхин оджээ. Түүнчлэн хэвлэлийн төлөөлөгч нь түүний үхлийн талаар зүрхний шигдээсээр таалал төгссөн гэдгээс өөр нарийн тодорхой зүйлийг мэдээлээгүй гэнэ. Тэр өнгөрсөн долдугаар сарын 13-нд мөн л зүрх нь гэнэт муудаж эмнэлэгт хэвтэж байжээ.
Том биетэй, 196 см-ийн өндөртэй залуухан Дункан төрөлх нутаг Чикагодоо нэгэн хийн түлшний үйлдвэрт ажиллаж байгаад Лос-Анжелас руу нүүж ирэн жүжигчин болох гараагаа эхэлж байсан гэнэ. Бусдаас өвөрмөц содон төрх бүхий аварга том биеэрээ найруулагчдын нүдэнд анх өртсөн Майкл Дункан дэлгэцийн кинонд хэд хэдэн бие хамгаалагчийн дүрд тоглосных нь нэг нь 1998 онд дэлгэцнээ гарсан "Armageddon" кино юм. Дараа нь Дункан 1999 онд нэр алдарт хүрэхэд нь хамгийн их нөлөөлсөн “Ногоон бүс” кинонд тоглосон аж. Түүнчлэн дэлхий дахинд нэр алдрыг нь таниулсан энэхүү киноны дүрээрээ тэр Оскарын шагналыг хүртжээ. Майкл энэ жил л гэхэд “Fox crime”-ийн “The Finder” дэлгэцийн цуврал кинонд тоглосон юм. Түүнийг харамсалтайгаар таалал төгссөнд кино ертөнцөд хамтдаа хүчин зүтгэдэг анд нөхөд нь ихээр гашуудсан байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй