Мисс Оюунгэрэл хөл хүнд болжээ


Мисс Оюунгэрэл байнга л янз бүрийн эрстэй нэр холбогдож явдаг бүсгүй. Сайн моринд эзэн тогтохгүй, сайхан хүүхэнд нөхөр тогтохгүй гэсэн үг бий. Энэ үг Оюунгэрлийн амьдралд тохиолдож байгаа гэлтэй.  МУ-ын ерөнхий сайд асан С.Баяраас эхлээд л Эко констракшны захирал Нямдаваа нартай нэр холбогдон бичигдэж байсныг санах юм байна. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахтай нэр холбогдож, найр хурим хийх дээрээ тулсан тухай сураг гарч байсан. Түүнийг мэдэх ой дотны найзуудынх нь яриагаар Бадрахтай хамтран амьдарч байгаа гэдэг нь үнэн бөгөөд одоогоор хөл хүндтэй байгаа гэнэ. Удахгүй Мисс Оюунгэрэл үрийн зулай үнэрлэж ээж болох нь ээ.