Дуучин Номин удахгүй хуримаа хийнэ


Дуучин Номин нь УИХ-н гишүүн Д.Арвины төрсөн дүү “Их өргөө” компанийн захирал Д.Бадрах гэх эртэй ханилаад 4-5 жил болсон боловч саяхнаас салсан байна. Нөхөр асан Бадрах нь ан, хүүхэн хоёрт нугасгүй байсан бөгөөд тэрээр анд явах нэрээр хүүхэн агнаж явсанийг нь дуучин номин мэдсэн нь салах шалтгаан болжээ. Д.Бадрах нь олны дунд сураггүй нэгэн байсан бол дуучин бүсгүйн ачаар олонд танигдах болсон. Харин сайн анчин нөхрөөсөө салсан Номин нэгэн Бизнэсмэн залуутай амьдрал зохиож эхэлсэн байна. Хэдий дагуул ганц  охинтой ч сайн хүндээ учирсан гэдэгтээ дуучин маань тун ч итгэлтэй байгаа гэнэ. Удахгүй шинэхэн нөхөртэйгээ цөөхөн найзын хүрээнд нууцхан хурим хийхээр төлөвлөсөн байгаа аж. Номингийн итгэл хүлээсэн Бизнэсмэн эр нь анчин л бүү байгаасай даа.