“Монголын сайхан бүсгүй 2011” уралдааны ялагч И.Төгсөө саяхан Тува улсад болсон “Төв Азийн мисс” шалгаруулах уралдаанд шилдэг 14-т багтан амжилттай оролцон “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс” номинацийн эзэн болжээ.
ОХУ-ын Тува улс өөрийн орноо Ази тивийн төв цэг гэж үздэг. Тиймээс энэхүү уралдааныг уламжлал болгон эх орондоо тав дахь жилдээ хийжээ.
Уг уралдаанд дэлхийн таван орон, ОХУ-ын найман бүс нутгийн гоо бүсгүйчүүд оролцсон бөгөөд манай мисс И.Төгсөө эх орноо төлөөлөн ийнхүү амжилт үзүүлээд иржээ.
"Төв Азийн" миссийн шагналд эрдэнийн чулуун титэм, 10 мянган ам.доллар дагалддаг бөгөөд энэ жилийн миссээр Туваг төлөөлсөн оролцсон мисс Чечена Кыргыс титмийн эзэн болжээ.
Харин дэд миссээр Хакасын мисс Ольга Аткнина, “Үндэсний хувцастай мисс” Казакстаны мисс Ботагоз Мугайленова, “Загвар өмсөгч мисс” Татарстаны мисс Ольга Гайдабура, “Авьяаслаг мисс”-ээр Буриадын мисс Оюуна Нямцэрэнова, “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс”-ээр Монголын мисс Идэрсайханы Төгсөө, “Эв найрамдлын мисс”-ээр Майя Джафарова нар тус тус шалгарчээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ