Дэлхийн 216 улсад коронавирусийн халдвар тарж, уг халдвараар 5,079,000 хүн өвчилж, 329,000 хүн нас барсан байна. 11 хоногийн өмнө 4 сая хүн уг өвчнөөр өвдсөн судалгаа байсан бол нэмж 1 сая гаруй хүн өвдөөд байна. Харин 2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Өвчлөл 4-5 оронд голомтлон эрчимтэй тархаж байгаагаас ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж 8764 хүн шинээр халдвар аваад байна. Манай улсад сүүлийн 24 цагт 47 хүн шинээр ажиглалтад орж нийт 1962 хүн ажиглалтад байгаа талаарх мэдээллийг ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шуурхай 119 дугаарт 242 дуудлага ирснээс хүмүүс амны хаалтаа зүүх нь багасч байгаа талаарх дуудлага ихэссэн бол гадаад улсааас АНУ, Швед, Австри, Казахстан улсаас иргэд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авч байгаа. Шуурхай-119 аппликейшнд гадаадын 4 орноос 20 дуудлага ирсэн байна.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав