Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сарын байдлаар 29.4 мянган эх амаржиж, 25.1 мянган хүүхэд төрсөн нь нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 22 (0.1%)-аар, төрсөн хүүхэд 40 (0.2%)-өөр нэмэгдсэн байна.
Эхийн эндэгдэл 2020 оны эхний 4 сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 8 (2.6 дахин)-аар нэмэгджээ. Эхийн эндэгдлийн харьцаа (100 000 амьд төрөлтөд ногдох) 52 болж, өмнөх оны мөн үеэс 2.6 дахин нэмэгджээ.
Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сарын байдлаар нийт нас баралтын 7.0 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82.5 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 60.9 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2020 оны эхний 4 сард 15 болж, өмнөх оны мөн үеэс 1-ээр, нялхсын эндэгдлийн түвшин 12 болж, 2-оор, нярайн эндэгдлийн түвшин 7 болж, 1-ээр тус тус буурсан байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 4 сард 12.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 15.0%-аар буурахад, салхин цэцгээр өвчлөгчид 60.6%-аар, цусан суулгаар өвчлөгчид 57.7%-р, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 67.2%-р буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 2.4 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 38.8%-аар, гонококкт халдвараар өвчлөгчид 14.2 %-өөр нэмэгджээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд, 2020 оны 4 дүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1613 болж, өмнөх сараас 2.6%-аар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 441 болж, 12.3%-р буурч, харин цусаар дамжих халдварын тохиолдол 42 болж, 20.0%-р, гэдэсний халдварт өвчин 141 болж, 46.9%-аар тус тус нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотод 2020 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 292 болсон байна.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав