Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.05.20/ ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллийн төгсгөлд сошиал орчноор явсан, ОХУ-д өвчтэй хүүхдүүдийг эмчилж байсан, одоо ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байгаа нэгэн иргэн сошиал орчинд худал мэдээлэл тараасан талаарх мэдээллийг өглөө.
Тэрээр, бид нар халдварт өвчнөөр өвчилсөн хүний нэр, овог, нас, хүйсийн талаарх мэдээллийг нууцалдаг. Цар тахлаас сэргийлж, бүх арга хэмжээгээ авч байгаа энэ үед иргэдийн дунд ташаа мэдээлэл тарааж ард иргэдийг үймүүлж байгаа н.Алтанхундага гэдэг хүн мэдээлэл дутуу ойлгосон бололтой, ташаа мэдээлэл сошиалд тавьжээ. Тухайн иргэн өөрийгөө Монгол улсад орж ирээд коронавирус авсан гэх ташаа мэдээлэл явж байна.
Тухайн иргэн дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 13-нд ОХУ-ын Улаан-Үд хотод амьдарч байсан байна. Энэ хүн Санктпетербург, Новосибирск-Улаан-Үд гэсэн аяллын маршрутаар ирсэн байна. Улаан-Үд хотод гэр бүлийн хамт, бусад хүмүүстэй 6-лаа байр түрээслээд 04-29 нөөс 05-р сарын 13-ны өдөр хүртэл тэнд байсан байна. Уг иргэн 13нд Монгол руу гарч 14-нд реалбусаар Төв аймгийн Батсүмбэрийн сувилалд ирж тусгаарлагдан, шинжилгээ өгөхөд коронавирус илэрсэн. Тэрээр Улаан-Үд хотод 2 удаа 05-р сарын 2,08нд коронавирусийн шинжилгээ хийлгэхэд хоёуланд нь сөрөг гарсан. 8-нд хийлгэсэн шинжилгээний хариугаа 12-д авсан байна. 05-р сарын 08наас 12ны хугацаанд ОХУ-д 5,6 хоног Улаан-Үд хотод байсан.
1-рт: Манай улсад ирээд тухайн иргэнд халдвар авах эрсдэл үүсээгүй. Олон төрлийн нян вирусийг судалсаар ирсэн шинжлэх ухаан нь манай улсын халдварт өвчний чиглэлд хамгийн эрчимтэй сайн хөгжсөөр байгаа. Үүний ачаар бид одоо хүртэл ард иргэдээ хамгаалж байгаагаа ахалж байгаа хүний хувьд хэлнэ.
2-рт: Тухайн иргэн тэнд байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсан. Тиймээс эмчилгээ хийх явцад халдвар авах эрсдэл маш өндөр. Халдвартай өвчтөнтэй ойртож, хавьтаж, асарч байсан хүн коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл халдвар авсан байх магадлалтай гэж ДЭМБ ч мэдээлсэн.
3-рт: Шинжилгээ өгснөөс хойш хариу гартал 5-6 хоног болсон. Энэ хугацаанд өвчтэй хүмүүстэй ойрхон байсан хүн халдвар авах эрсдэл өндөр юм. Халдварын нууц үе 5-6 хоног, цаад талдаа 14-21 хоногт илэрч байгаа гэдгийг ДЭМБ-аас хэлж байгаа.
Манай улс өвчтэй хүн тээж ирээгүй. ОХУ-аас ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр гаргахгүй, манай хилийн Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт тусгай мэргэжилтнүүд ч нэвтрүүлэхгүй шууд тусгаарлаж байгаа. Наашаа ирэх явцдаа ч бүгд амны хаалттай байсан хэмээн олон нийтийн дунд яваад байгаа ташаа мэдээлэлд ийнхүү хариу өглөө.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо