Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2020.05.19/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах зорилгоор $100 саяын санхүүжилт авах болон бусад улс оронтой хамтран ажиллах талаар ОУВС-тай яриа хэлэлцээрийг амжилттай хийж дуусгалаа, ОУВС-гийн захирлуудын зөвлөл VI сарын эхээр эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг ОУВС мэдэгдлээ" хэмээн мэдээлжээ.
Энэ сарын 11-13-нд ОУВС-тай 100 сая ам.долларын санхүүгийн тусламж хүсэх талаар манай албаны хүмүүс хэлэлцсэн бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан хугацаа 23-нд дуусч байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд Монгол Улс энэ удаагийн цар тахлын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авах нөөц боломжтой болсон хэмээн ОУВС үзэж байна. Цаашид тус сангийн хөтөлбөрт дахин орохоор мөн хэлэлцэж байгааг Сангийн сайд өмнө нь мэдээлсэн.

Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав