Зон Олны намаас УИХ-ын бүх тойрогт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Нэр дэвшигчдийн 80 хувь нь ЭМЭГТЭЙЧҮҮД, 20 хувьд нь эрэгтэйчүүд нэр дэвшүүлсэн байна. Монгол Улсад өмнө нь аль ч улс төрийн нам эмэгтэйчүүдийг УИХ-ын сонгуульд ийм өндөр хувиар дэвшүүлж байсан түүх байхгүй юм. 2016 онд анх үүсгэн байгуулагдсан Зон Олны нам анхныхаа УИХ-ын ээлжит сонгуульд оролцохдоо ийнхүү хүйсийн тэгш бус байдлыг олны анхааралд оруулж, шинэ түүх бүтээхээр зорьсон бололтой. ЗОН-аас Эмэгтэйчүүдийн Эрх Жендерийн тэгш байдал буюу “ЭЭЖ” мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр сонгуульд өрсөлдөх нь тодорхой болж байна. ЗОН-ын Бага хурал 2020.05.16-нд хуралдаж бүх тойргоос нэр дэвшүүлэх хүмүүсээ урьдчилсан байдлаар зарласан. Нэр дэвшигчдийн хувьд гол төлөв инженер, эмч, багш, архитектор, мэргэжилтнүүдээс бүрдсэн залуу эмэгтэйчүүд улс төрийн талбарт шинэ үзэгдэл болон орж ирж байгааг харж болохоор байна. Нэр дэвшигчдийн жагсаалтад анхаарал татах хэд хэдэн хүн байгаа юм.

Тухайлбал Улаанбаатар хотын асуудлаар хурц шүүмжлэлтэй хандаж, жагсаал цуглаан, хурал хэлэлцүүлэг зохион байгуулж хотын удирдлагуудад ажлыг нь "зааж" өгдөг Цоггэрэлийн Уянга УИХ-ын 24-р тойрог буюу СБД-с нэр дэвшихээр нэрсийн жагсаалтад бичигджээ. Ц.Уянга нь "Урбан Иргэдийн Форум" тбб-ийн тэргүүн бөгөөд, хотын түүх, соёл, хотын хөгжлийн асуудлаар баг бүрдүүлэн ажиллаж буй.

Мөн тойргоос ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын дарга асан, Хурандаа Шаравын Амгалан УИХ-ын 24-р тойрог буюу СБД-с нэр дэвших нь тодорхой болжээ. Тэрээр ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн "араанд зуугдаад" буй.

Өмнөговь аймгийн хувьд ширүүхэн өрсөлдөөн хэдий нь эхэлсэн. Авирын Гантулга УИХ-ын 11-р тойрог Өмнөговь аймагт нэр дэвшинэ. Эрх баригч намуудын хувьд Өмнөговь аймагт мөнгө, эрх мэдлээр "зэвлэгсэн" эрчүүдийг илгээгээд буй. Тэгвэл А.Гантулгын хувьд Өмнөговь аймгийн боловсролтой эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрх баригч намуудын нэр дэвшигчдийн хувьд хүчтэй өрсөлдөгч байх нь. ЗОН-ын дарга Гомбосүрэнгийн Эрдэнэтөгс Чингэлтэй дүүрэгт багаараа өрсөлдөх бол, ЗОН-ын генсек Эрдэнийн Одбаяр УИХ-ын 2-р тойрог Баян-Өлгий аймгаас нэр дэвших нь. Э.Одбаярын хувьд Казак хэлийг идэвхийлэн суралцдаг аж. ЗОН-ын дэргэдэх МОН-ын дарга М.Чимэдтогтох Завхан аймагт өрсөлдөх нь. ЗОН-ын удирдлага Г.Эрдэнэтөгс, Э.Одбаяр, М.Чимэдтогтох нар МАН-аас ЗОН-ыг санхүүжүүлэх санал тавьсныг олон нийтэд ил болгоод буй. ЗОН-ын хувьд 21-ний өдөр нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүлэхээр төлөвлөсөн гэв.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ