АН-ын гишүүн бөгөөд Сэлэнгэ аймгийн АЗХ-ны дэд тэргүүн явсан Ч.Ундрам өнөөдөр "Би АН-д байгаагүй гэж худлаа ярьж явна"
2020 оны сонгууль өмнөх жилүүдийнхээс нэр дэвшигчийн тоогоороо илүүрхэж байгаа. Үүнээс гадна “урвагч”-ын тоогоороо ч өнгөрсөн УИХ-ын сонгуулиудыг ардаа орхино. Үүний нэг томоохон жишээ нь ирэх сонгуульд Сэлэнгэ аймгаас “Өсөх зоос” компанийн захирал Чинбатын охин Ч.Ундрам нэр дэвшихээр горилж яваа сураг олонд тархлаа.
Сүүлийн үед хэвлэл мэдээлийн хэрэгсэл Ч.Ундрамын талаар шуугиад зогсоохгүй цахим ертөнц түүний тууштай эсэхэд эргэлзэж эхлээд байгаа юм. Учир нь тэрээр АН-ын гишүүн байгаад зогсохгүй 2016 оны УИХ-ын сонгуульд дуучин Г.Эрдэнэтунгалагийн сонгуулийн штабт Сэлэнгэ аймагт ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр Ч.Ундрам МАН-ын гишүүн анхнаасаа байсан гэж хэвлэлээр мэдэгдэж буй билээ. Тэгвэл 2015 онд Сэлэнгэ аймгийн АН-ын АЗХ-ны дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан зураг бичлэг цахим орчинд тархжээ.
Түүнийг АН-аас салгаж ойлгоход бэрх. Учир нь Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт нь АН-ын идэвхитэй залуучуудын нэг бөгөөд Хан-Уул дүүргийн төлөөлөгчөөр АН-аас сонгогдон ажиллаж байгаад 2016 оны сонгуульд Э.Бат-Үүлийн багт орон нэр дэвшсэн нэгэн. Одоо ч АН-даа зүтгэж яваа. Гэтэл эхнэр нь “тууз”-ныхаа өнгийг хувиргаж өмнөх намаа үгүйсгэн гүйж яваа нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Хэрэв Ч.Ундрам 2020 оны УИХ-ын сонгуульд ах намаас нэр дэвших гэж дээр дооргүй тал засаж гүйж яваа нь үнэн бол түүнд сонгогчид итгэл хүлээлгэхэд бэрх юм.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ