МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Коронавирусийн цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх 2 дахь багц арга хэмжээний асуудлыг хэлэлцээд Засгийн газраас тогтоол гарсан байна. Тус тогтоолын хүрээнд 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100,000 төгрөг болгож нэмэгдүүллээ. Ингэснээр дөрөвдүгээр сард 30,000 төгрөг авсан хүүхдүүдэд 70,000 төгрөгийг нөхөж олгох юм байна.
Мөн өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Эдгээр дэмжлэгт улсаас 793.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа