Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 12.00 цагаас олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар танилцуулна гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монгол Улсын Их хурлаас “ковид-19”-ийн цар тахалтай тэмцэх тухай хууль албан ёсоор батлагдсан гарсан. Цар тахлын үед хүүхэд, хөгшдөд дэмжлэг туслалцаа үзүүлэх тогтоол Засгийн газраас гарлаа. Өнөөдрийн засгийн газрын хурлаар хэд хэдэн шийдвэр гаргалаа.
–Нэгдүгээрт: 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгохоор боллоо. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг нөхөж олгоно. Үүнд 547,2 тэрбум төгрөг зарцуулагдана. Дөрвөн хүүхэдтэй айл сард 400 мянган төгрөг авна гэсэн үг.
–Хоёрдугаарт: Бага орлоготой өрхийн иргэдэд сард 16 мянган төгрөгийн хүнсний талон авдаг. Үүнийг 32 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байна. Тавдугаар сарын 01-нээс өгнө. Насанд хүрсэн 112 мянган хүн бий.
–Гуравдугаарт: Өндөр настны тэтгэмж болгож 288 мянган төгрөг олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 188 мянгыг мөн 100 мянгаар нэмэгдүүлж 288 олгоно. Тэжээгчээ алдсан хүүхдүүдэд 288 олгоно. Өрх толгойлсон эцэг эхчүүдэд 288 мянган төгрөг олгоно. Эдгээрт 31 тэрбум төгрөг гаргана.
Дөрөвдүгээрт: Малчдад ноолуурын урамшуулал болгож кг тутамд нь 20 мянган төгрөг олгоно.
Ийм дөрвөн багц арга хэмжээ авна гэлээ.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо