Х-Түц-ийн залуу жүжигчин А.Туяа нь биеийн галбир, царай зүсээрээ монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор ордог. Түүний европжуу дүр төрх нь бусдаас содон харагдуулдаг бөгөөд магадгүй энэ төрх нь жүжигчин болоход нь нөлөөлсөн байх. Жүжигчин А.Туяа нь “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин” зэрэг кинонд дүрээ чадварлаг бүтээж өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад амжсан. Түүний угийн хөдөлмөрч, шаргуу зан нь одоогийн энэ өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн биз ээ.
Жүжигчин А.Туяа нь Ү.Тэмүүжин гэх хөрөнгийн биржэд чадварлаг залуутай хос болж багагүй хугацааг өнгөрөөсөн. Хүмүүс энэ хоёрыг яг таарсан заяаны хосууд хэмээдэг байсан ч харамсалтай хоёр тийшээ болцгоосон байна. Салсан шалтгааныг түүний нөхрийн засарашгүй хартай холбоотой гэж мэдэх зарим нэг нь ярьж байгаа сурагтай.
Харин ганц бие болсон жүжигчин маань өөрийгөө завгүй байлгаж, эрх чөлөөг утгаар нь эдлэхээр шийдсэн бололтой. 8 сарын 15-нд болох Х-Түц-ийн тоглолтын бэлтгэлийнхээ зэрэгцээ цагаан хоолтон болж “бясалгал”-д явж байгаа юм байна.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ