Өдгөө 65-тай боевик эр одоо л амьдралд хүүхнүүд маш хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч байна гэжээ. Энэ сарын зургаанд тэр төрсөн өдрөө тэмдэглэсэн. Слай залуугийнх шигээ л хөгжилтэй, сайхан сэтгэлийн гараа сунгасан хэвээр... Харин сүүлийн үед тэрээр эрүүл мэнддээ их анхаарах болоод байгаагаа тухайгаа ярьжээ. Долоо хоногт хэд хэдэн цагаар бэлтгэлийн зааландаа очдог болжээ. Мөн цэвэр агаар зугаалж, усанд сэлж хүүхдүүдтэйгээ цагийн хамт өнгөрөөх нь ихэсжээ. Тэрээр таван хүүхэдтэй. Хоёр хүү, гурван охинтой. Бүгд С-ээр эхэлсэн нэртэй. –Залуудаа нүгэл хийж алдаа гаргаагүй хүн гэж алга байх.
Эргэн тойрон тийм сайхан бүсгүйчүүд байхад би лав тэвчиж чаддагүй байсан. Харин одоо 65 хүрсэн хойноо би бүхнийг ойлгож эхэллээ. Одоо л би эхнэр Женнифертээ үнэн сэтгэлээсээ дурлаж байна. Тэр олон жил миний тэнэглэл, завхайрлыг тэвчсэн. Хоол хийгээд л гэртээ хүлээж байдагсан. Хүүхдүүдээ зөвхөн тэр маань өсгөсөн. Эмэгтэй хүн амьдралд ямар хэрэгтэйг би ухаарч байна хэмээн тэрээр төрсөн өдөрт ирсэн найзууддаа хандан ярьсан аж. Үнэхээр ч тэр өмнө нь нийгмийн бүхий л салбарын бүсгүйчүүдтэй явалдаж байлаа. Онгоцны үйлчлэгч, жүжигчин, үйлчлэгч, тамирчин, модель, янхан гээд... Харин ингэхдээ хайр дурлал, гэр бүл гэдгийг тэр хэр барагтаа ойшоож үздэггүй байжээ. Тэр өдгөө гэр бүлийнхний хамтаар хувийн арал дээрээ амрахаар зориод байгаа.
Мөн Слай удахгүй өөрийн намтар бүхий дурьдатгал номоо бичиж эхлэх гэнэ. Слай: Солгой гартан, өндөр нь 176см, еврей-украин гаралтай, өвөг эцэг нь Одесст амьдарч байсан, анхны гонорар болох 200 доллароо “Итали азарга” гэх порно киноноос авч байсан, Леонардо Да Винчигийн шүтэн бишрэгч
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо