“Хорвоогийн хамгийн гоё өгзөг” наранд шарлагын газар чулуужсан өөхөө салхилуулжээ


Николь “Коко” хөөж пэндийсэн биеэрээ  эргэн тойрныхоноо нүдийг хужирлав.

 

Николь “Коко” ОСТИН олон нийтийг өөрийн нүцгэн биеэр айлгаж ичээсээр л байна. Интернэтэд секс-одын Нью-Жерсийн наран шарлагын газар амарч байх үеийнх нь зурагнууд тавигдсан байна. Тэдгээр зургууд дээр алдартан маань хурц тод өнгийн усны хувцастайгаар өөрийн хайртай бульдог нохйнуудаар хүрээлүүлэн далайн эргээр зугаалж яваа байдалтай гарчээ.

 

Түүний бүдүүн лагс бие алхаж гишгэх үеэр нь савлаж – ялангуяа чулуужсан өөхний зузаан давхарга бүхий бөгсөн бие нь үнэхээр лайтай харагдаж байлаа. Юм л “5 дахь цэг”- ээ олны нүдэнд өртүүлэх дуртай Николь наранд шарлагын газарт алхаж байгаа дүр зураг нь хүмүүсийн ой тойнд удаан хугацаагаар хадгалагдан үлдээсэй гэж үнэхээрийн их хүссэн бололтой. Билэг тэмэдэг төдий усны хувцас угласан од хамаг юмаа нууж хаах юмгүй бүдүүн хадуун бие хаагаа савчин цовоо цолгин гүйж харайж өөрийн чулуужсан өөхөөр хавь ойрынхоныхоо нүдийг хужирлажээ.

 

Гэвч алдартан маань өөрөө энэ жижиг сажиг дутгадлаасаа болж ичиж нэрэлхдэггүй байна. Тэрээ “хорвоогийн хамгийн сайхан бөгс”-тэй хүүхэн гэсэн алдрын эзэн гэдгээрээ бахархдаг төдийгүй өөрийн “тав дахь цэгийг” өө сэвгүй байлгах гэж байнгад санаа тавьдаг ажээ. Энэ удаад усанд умбаж буй Остины зурагнаас таашаал авах боломж олдоогүй байна.

 

Од маань өөрийн нүүр будалт, үс засалтандаа маш ихэд анхаарсан тул усанд үсрэн орж азаа туршаагүй бололтой. Гэвч тэгсэн тэгээгүй гэрэл зургууд маш дур булааж сэрэл хөдөлгөм болж чаджээ. Остин өөрийн “Твиттерт” бичсэнээр тэрээр цаашдаа ч турах бодолгүй байгаа бөгөөд эрүүл тарган цатгалан эмэгтэйн дүрийг сурталчлахыг хүсч байгаа гэнэ ээ.