Концерт дээр дуучин тоодон дотоожтой өгзгөө харуулжээ
Дэлхийгээр аялан тоглох тоглолтынхоо хүрээнд Парисад ээлжит шоугаа үзүүлсэн Мадонна өөрийн фенүүдийнхээ амыг ангайлгаж, нүдийг бүлтийлгэсээр л байна. 53 насны сүүдэр тохиосон од олны өмнө дурын залуу жүжигчин атаархам акробатын үзүүлбэрүүдийг хийжээ.Тийнхүү JeT`Aime хэмээх дуугаа дуулахдаа алдарт дуучин маань шалан дээр эргэлдэж нүдэндээ итгэхийн аргагүй хөдөлгөөнүүдийг хийж байсан гэнэ. Жүжигчин уг үзүүлбэрээ нэгэн булинлаг залуугийн хамт тоглосон бөгөөд нөгөөдөхөө өөрийн гараар сандалд хүлж орхисон байна. Од өөрийн хамтран бүжиглэгчийг их халуун янагаар тойрон эргэлдэж энэ зуураа богино дотоожтой бөгсөө гялалзуулж байлаа.
Хувцаснаас дуучны биед торон урт оймс, өндөр өсгийтэй гутал, богино хар цув л байжээ.Үзүүлбэрийн төгсгөлд алдарт дуучин өөрийн золгүй хамтрагчаа гар буугаар “буудаж” орхиход нөгөө эрийн цамц нилэнхүйдээ улаан нялга толботой болсон байна. Энэ номер олон хүнд концерийнх нь үеэр мөн л цус нөж голын ус шиг урсаж байдаг Леди Гагагийн шоуг өөрийн эрхгүй санагдуулсан ажээ. Гэхдээ Мадонна өөрийн тоглолтоор насаар залуу өрсөлдөгчөө хавьгүй хол хаяжээ. Попын хатан хааны аялан тоглолтын хүрээн дэх олон тоглолтууд араасаа шүүмжлэл дагуулж байгаа хэдий ч фэнүүдифнх нь олонхи энэ концертон дээр сэтгэл ихэд хангалуу н байсан ажээ. Гэхдээ шоуны төгсгөл рүү шагшин матгсан байдал бөөн ундууцал дургүйцлээр солигджээ. Парисын “Олимп” танхимд болсон поп-дивагийн концерт ердөө 45…минут үргэлжилсэн байна. Тэгэхдээ 15 минутыг нь Мадонна бусдын үзэл санааг хүлцэн тэвчих тухай улс төрийн яриа өрнүүлэн өнгөрүүлж 30 минутыг л дуу хөгжимд зарцуулжээ.
Сэтгэл гонсгор үлдсэн үзэгчид удтал хүсэн хүлээсэн шоу нв имй хурдан дууссанд итгэж чадахгүй байлаа. Концертийн тасалбарыг нээлттэй худалдаанд хамгийн сүүлийн агшинд зарагдаж эхэлсэн (өмнө нь одын фэн клубын гишүүдэд л худалдаалагдаж байсан) бөгөөд хүмүүс “Олимп”-ын хаалга нээгдмэгц сайн суудалтай эзэлж авахын тулд клубын хаалганы өмнө шөнийг өнгөрүүлсэн болохоор тэдний ундууцлыг ойлгож бүрнээ болох байсан юм. Зарим нь бүр концерийн талбайн хажууд майхан сав барьсан байлаа. Тиймээс эхлээд 45 минут болов уу үгүй юу шоу өнөдөрлөхөд үзэгчид боож үхэх дөхсөн байна. Тэд тайз руу ундааны хоосон сав, стакан, бусад хог новш чулуудаж эхэлжээ. Цугласан олон “salope” гэж хашгирч байсан францаар “янхан” гэсэн үг юм байна.. “Бидний мөнгийг буцааж өг” гэж үзэгчид шаардацгааж байлаа.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо