“БИКИНИ ШОУ”-НЫ ЯЛАГЧ НАРМАНДАХ


Энэ эмэгтэйг тэр бүр хүмүүс танихгүй байх. Түүнийг Нармандах гэдэг юм билээ. “Шилмэл загвар” компаний загвар өмсөгч тэрээр саяхан зохион байгуулагдсан “Бикини шоу”-нд оролцон түрүүлсэн.  Шоунд оролцсон 150 гаруй загвар өмсөгчөөс биеийн харьцаа, ур чадвар, дэмжигчдээрээ илт давуу байсан түүнийг “Байгалийн Түүхийн Музей”-н урд явж байхад нь бид папараци дурандаа буулгалаа.  

 

Энэ жилийн “Хаврын Гоёл” наадмаас шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан түүнийг загварын ертөнцийн “архагууд” ирээдүйд “юм дуулгах” хүүхэд хэмээн үнэлдэг юм билээ. 

 

Зуны дэлгэр цагт охид бүсгүйчүүд “гоё дээрээ тавьдаг” болохоор түүний цагаан даашинз өөрийн эрхгүй анхаарал татсан юм. Нармандахыг хамтдаа сонжъё.