Хатуу хахир, шулуун шударга зантай түүнийг танихгүй хүн Монголд байхгүй. “Буян”-гийн Жагаа гэхээр хүн бүр л танина. Баян гэж тоймгүй атлаа хэт туранхай, нүдэнд хүйтэн гэж үргэлж гоочлогддог тэрээр анх удаа манай папараци дуранд өртлөө. Энэ хүний ажил төрөл, карьер, бизнесийн талаар ярьвал мөддөө дуусахгүй.
УИХ-ын энэ жилийн сонгуульд өвдөг шороодсон Жаргалсайхан санал тоолох машины эсрэг хатуу зогссон ч үр дүнд хүрээгүй.
Урлагийнхныг бүгдийг нь “рекетлэж”, есөн шидээр нь дууддаг түүнээс айх, эмээх хүмүүс цөөнгүй. Өнөөдрийн амжилтанд хүрэхийн тулд багаас нь эхэлсэн, тасралтгүй хөдөлмөрлөсөн хэмээн ярих дуртай “Буян”-гийн Жагаагийн талаар эерэг мэдээлэл ч их, сөрөг мэдээлэл ч багагүй. Тиймээс бид түүний өнөөдрийн стиль имижийг л папараци дурангаараа харуулъя.
Солонгос залуучууд шиг хувцасладаг болсон байна. Солонгос савангийн дууриудад л залуучууд нь костьюм дээр эрээн ороолт зүүж гангардаг шүү дээ. Бас улам турж, бүр ч хөгширсөн харагдана. Тэрээр Сүхбаатар дүүргийн шүүхийн байрны хавьд бидний дуранд туссан юм.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо