Монакогийн ханхүүгийн эхнэрийг Оросын уран гулгагч бүсгүй “сүрдүүлж” байна. Өнгөрөгч амралтын өдрөөс нэгэн скандал дэлхийн хэвлэлийнхний анхаарлыг татаж эхэлжээ. Монакогийн гүн Альбер Александр Луи Пьер ГРИМАЛЬДИ нь жинхэнэ “дон жуан” болохоо харуулаад байгаа ч 53 насандаа гэрлэлээ. Түүний шинэ сүйт бүсгүй нь Өмнөд Африк гаралтай Шарлин УИТТСТОК гэх эмэгтэй болжээ. Тэд 2007 онд танилцсан. Одоогоос бараг 10 жилийн өмнө тэд царай царайгаа харсан гэдэг. Усан сэлэлтийн Олимпийн аварга Шарлин бүсгүй Монте-Карлод нэгэн тэмцээнд оролцож байхад нь гүн анзаарчээ харсан байна. Энгэртээ медалиа зүүж байхад тэдний харц анх тулгарсан ч гэж ярьдаг. Уиттсток бүсгүй Альберийн ээж, Холливудын нэрт жүжигчин Грейс Келлитэй тун адилхан харагджээ. Ингээд дараа өдөр нь тэд хаамтдаа хоолложээ... Түүнээс хойш тэд хэсэг хугацаанд уулзалдаагүй байна. Ханхүү бүсгүйг огт мартаж чадаагүй гэдэг. Германд болсон дэлхийн цомын тэмцээний үеэр ханхүү хайртай бүсгүйгээ харахаар ирж байсан байна. Хожим нь сэтгүүлчид тэднийг Туриний олимпын үеэр тэднийг хамт байхад нь “барьжээ”. Тэгээд жилийн дараа гэхэд Уиттсток Монако нүүн ирсэн ажээ.
.....Ер нь бол Альберын гайгүй хүүхэмсэг эр хэмээн сүүлийн хэдэн жил хэвлэлээр шуурсан. Тэрээр германы нэрт уран гулгагч Катарина Виттэд ухаангуй дурласан, топ модель Наоми Кэмпбеллтэй болздог байсан, Холливудын нэрт жүжигчин Брук Шилдстэй амраглаж явсан, модель Клаудией Шифферийн нууц амраг нь байсан гэх мэтээр... Гэтэл бас түүнийг Америкийн нэгэн баарны үйлчлэгч Тамара Ротоло гэх бүсгүйг “хормойг сөхөж”, Тогогийн онгоцны үйлчлэгч Николь Кост хэмээх эмэгтэйтэй садо мазо секс хийдэг байсан гэх скандал ч дэлхий даяар цацагдсан. Николь Костыг ханхүүгээс хүүхэдтэй болоод хоцорсон ч гэдэг. Түүний төрж байхад Альбера II аль хэдийн Шарлинтай болздог болоод байжээ. Николь Костыг ханхүү 50 насны төрсөн өдрын ёслолдоо урьж оролцуулан бас л бөөн дуулиан дэгдээсэн. Харин одоо ханхүүгийн гэр бүлийнхэн Шарлинийг албан ёсны угсаа залгамжлах хүү төрүүлж өгнө хэмээн найдаж байна...
...Түүний амраг байсан бүсгүйчүүдийн нэрсийн жагсаалтанд Оросын уран гулгагч, Олимын хоёр удаагийн аварга Оксана Грищук хэмээх бүсгүйн нэр ордог. Тэд 1998 онд Наганогийн Олимпын үеэр танилцжээ. Түүнээс хойш удалгүй Альбер бүсгүйг Монакогийн ордондоо урьсан байна. Дараахан нь тэд тэрбумтан Билл Гейтсийн тансаг хөлөг дээр секс аялал хийжээ. Нүцгэн зургаа авахуулж, секс зугаацал зохион байгуулж... Грищук тэр хоёр овоо хэдэн жил болзжээ. Гэтэл Уиттстокийн хардалт уур хилэн тэдний харьцаан дээр гал нэмсэн хэрэг боллоо. Харин хариуд нь орос бүсгүй “-нэг бол тэр эсвэл би” хэмээн мэдэгдэж ханхүүг сүрдүүлж эхэлсэн гэдэг... Грищукийн хувьд сексийн талдаа Шарлинийг дагуулахгүй халуухан байсан талаар ханхүү ам алдаж байлаа....
... Альберийн дараагийн хормойн явдал нь бас нэг олимпын аварга бүсгүйтэй холбоотой. Тэр нь 2002 оны Олимпын аварга Марина Анисина. Бүсгүй тухайн үед Францын нэрийн өмнөөс уралдаж Лионд амьдарч байв. Тэд жил орчим болзож байгаад бүсгүй Орос орноо зорьсоноор дурлалын роман төгсгөл болжээ... Үүнийг л “дон жуанизм” гэхгүй бол өөр юуг...
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ