Холливудаас төрж байгаа шинэхэн хосууд


Өнөөгийн Холливудад шинэ хосууд борооны дараах мөөг адил олноороо төрөх болжээ. Тэгвэл тэнд ямар хос шинээр гарч ирсэн бэ? Кира Найтли, Жорж Клуни, Кейт Уинслет, Шайя Лабеф нар хэнтэй амраглаж эхлэв? Одоо хариулья...

 

Эшли Симпсон, Винсент Пьяцца

Эшли Симпсоны шинэ амрагаар Винсент Пьяцца тодроод байгаа билээ. Тэд сүүлийн үед хамтдаа зугаалж, энд тэндхийн арга хэмжээнд оролцож харьцаа нь их л дотно болсон нь илт. Эшлигийн экс-бойфренд Пит Венц уйдах завгүй болжээ. Тэрээр саяхнаас модель Меган Кампер гэх бүсгүйтэй болздог болжээ.

 

Кейт Босуорт, Майкл Полиш 

Кейтийн хувьд хоёр жил үерхсэн Александр Скарсгардаасаа салаад байсан. Харин одоо түүний хайрыг 40 настай жүжигчин найруулагч Майкл Полиш татаад байна. Царайлаг залуу Скарсгардтай учирсан Кейт их аз жаргалтай байгаа нь илт.

 

Шайя Лабеф, Карлойн Фо

“Трансформерс”-ийн од Шайя Лабефын хувьд Хилари Дафф, Рианна, Кэрри Маллиган, Меган Фокс нарын халуухан хүүхнүүдтэй учир ургуулж явсан эр. Харин одоо энэ зайтай эр маань 22 настай вьетнам хүүхэн Карлойн Фотой болзож байгаа. Фогийн хувьд Калифорнид төрсөн, стилист мэргэжилтэй. 

 

Кира Найтли, Жеймс Райтон

Кира Найтлигийн хувьд Руперт Френдээс салаад нэг их удаан ганцаардсангүй. Яг одоо тэр The Klaxons хамтлагийн дуучин 27-той Жеймс Райтонтой учир ургуулсан байгаа.

 

Жорж Клуни, Стейси Киблер

Жорж Клуни ч хүүхнүүдийг гарын бээлий шиг сольж байгаа гэхэд болно. Хэзээ нэгэнт цагт түүнийг гэрлэж гэр бүлтэй болж байгааг ер нь харах болов уу даа. Тэр Элизабетте Каналисаас салаад одоогоор рестлингийн од асан Стейси Киблертай амраглаж байна.  

 

Кейт Уинслет, Нэд Рокнролл

Кейт Уинслет мөн л удаан ганцаараа байхыг хүсээгүй юм. Манекен Луи Даулероос салаад удаагүй байсан тэрээр өдгөө 33 настай Нэд Рокнролл гэгчтэй найзалж байгаа. Нэд бол Virgin корпорацийг үндэслэгч Ричард Брэнсоны өв залгамжлагч юм.