Өчигдөр жилд хоёр удаа тохиодог “Балжинням, Дашням” давхацсан билэгт сайн өдөр тохиосон юм. Намрын дунд сарын билгийн тооллын 17, аргын тооллын есдүгээр сарын 27-ний энэ өдөр Монголын анхдагч хип хамтлаг болох Люмино хамтлагийн гишүүн Д.Анхаа хуримаа хийлээ. Энэ өдөр олон ч хурим найр болсны нэг нь Д.Анхаагийн содон хурим найр байлаа. Содон хэмээсний учир нь Д.Анхаа нь Монголын нэрт яруу найрагч, зохиолч Д.Цоодол гуайн ач охинтой хуримлаж байгаа явдал юм. Дашрамд дуулгахад тун удахгүй 10-р саырн 19-нд Люмино хамтлагийн х 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн тоглолтоо хийх гээд тун завгүй байгаа гэх юм билээ. Ийн тоглолтынхоо өмнө амжиж өргөн, дэлгэр хуримаа хийж буй нь энэ ажээ. Хуримын үйл ажиллагаанд олны танил урлагийн зүтгэлтэнгүүд, найрагчид ирсэн харагдана лээ. Хосууддаа нийт уншигчдынхаа өмнөө халуун баяр хүргэж, цаашын амьдралд нь аз жаргал хүсэн ерөөе
Хээрийн 4 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ
Зөрчлийн торгуулийг E-Mongolia системээр шалгаж, төлөх боломжтой
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний ус шавхсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо
Ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг зөвлөж байна
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ