Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулсан байдаг. Одоогийн байдлаар ус хангамж, ариутгах татуургийн 856,5 км шугам сүлжээ бий. Эдгээр шугам сүлжээний ихэнх нь 60 гаруй жил болсны улмаас элэгдэлд орж, хуучирч муудсанаар гэмтэл саатал ихээр гарч сэргээн засварлах шаардлага жил бүр тулгардаг. Тэгвэл Монгол улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хуучин шугам хоолойг шуудуугүй аргаар доторлох, сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажлын нээлтийн үйл ажиллагаа Драмын театрын хойд талбайд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцож, Ус сувгийн удирдах газрын дпарга Ц.Төрхүү болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагууд оролцож төслийг хэрэгжүүлж эхэлж буй үйл явцтай газар дээр нь очиж танилцлаа. Цаашид энэ төслийг эрчимтэй хэрэгжүүлэх тал дээр дэмжиж ажиллахаа хотын удирдлагууд илэрхийллээ.

2017-2020 онд уг төслийг хэрэгжүүлж эхлэх бөгөөд технологийг нь цаашид үргэлжлүүлэн Монголчууд бид нутагшуулна. Улаанбаатар хотын цэвэр усны 36 км цэвэр усны шугамыг уг технологиор доторлохоор төлөвлөсөн байна. Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологийн Close Fit болон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбай, ногоон байгуламжийг гэмтээж хөндөдөгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх 2 худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлодогоор л давуу талтай юм. Энэ аргаар шугам сүлжээг доторлосноор:
НИТХ-ын ХМОНХТ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо