ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд цахим орчиноор дамжуулан Секс сүрдүүлэг хийх, садар самууныг сурталчилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээллийг хүргэх зорилготой олон ажлууд хийгдэж байна. Тиймээс иргэд, олон нийтэд цахим орчин дахь секс сүрдүүлэг, энэ төрлийн гэмт хэргийн талаар дараах товч ойлголтыг хүргэж байна. Секс сүрдүүлэг гэдэг нь гэмт этгээд нь бусдын хагас, бүтэн нүцгэн зураг, бичлэг болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан залилан авах, хууль бусаар нэвтрэн олж авах эсхүл өмнө хань харилцаатай байх үедээ хадгалах зэргээр мэдээллийг авч бусдад биет бус байдлаар заналхийлэн, сүрдүүлэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардахыг хэлдэг байна.
Энэ төрлийн гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Тэр дундаа олон улсад энэ төрлийн гэмт хэргийн нийт хохирогчийн 71% нь насанд хүрээгүй хүүхэд, залуус байдаг байна. Мөн судалгаагаар секс сүрдүүлгийн гэмт хэргийн шүүхээр шийдэгдэн яллагдсан гэмт этгээтүүд нь бүгд эрэгтэй байна. Насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91% нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг байна. Олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэх гэдэг нь фэйсбүүк, инстаргам зэрэг сүлжээгээр худал хаяг нээн хүний дурьд хувирч хохирогчтой харилцаж хувийн мэдээллээ өгөх хэмжээний итгэлийг олж авахыг хэлнэ. Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг. Хамгийн гол нь хэн ч дуртай хүнийхээ дүрд хувирах боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай. Тиймээс та бүхэн цахим орчинд танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх. Таны интернэт орчинд хийж байгаа бүх зүйл бусдад нээлттэй болох боломжтой гэдгийг санаарай. Хувийн мэдээллээ бусдад олон нийтийн сүлжээ, шуудангаар явуулахгүй байх. Компьютерийн аюулгүй байдлыг албан ёсны вирусны програм, firewall, үйлдлийн систем зэргийг суулган хангах. Ашиглаагүй байгаа тохиолдолд компьютер хэрэгсэл, төхөөрөмж, веб камер зэргийг унтрааж байх /Хакер болон хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй этгээдүүд алсаас удирдан хэрэглэх аюултай/.
Цахим орчинд анхаарах шаардлагатай алхамууд:
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо