Р.Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхий Сайд, Гадаад Хэргийн Сайд, Улсын Их Хурлын Гишүүн зэрэг төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж явсан туршлагатай улс төрч гэдгээр нь мэднэ. Үүнээс гадна Монголын хамгийн анхны блогуудын нэгийг нээж өнөөг хүртэл тэмдэглэлүүдээ идэвхтэй бичсээр байгаа, санхүү эдийн засгийн чиглэлээр тэргүүлэгч их сургуулиудын нэгийг "босголцсон" гэдгийг нь бид онцлохыг хүслээ. Амжилтад хүрсэн эрхмүүд хэрхэн ажилладаг, өөрийгөө хөгжүүлдэг талаар огт ойлголтгүй байх үед маань тэр "Ном унших миний арга барил" нэртэй нийтлэлийг бичиж залууст өөрийн туршлагаас хуваалцаж байсныг нь одоо ч эргүүлж уншихад үнэ цэнээ алдаагүй байдаг. Энэ хүн бол Монгол улсын 21 дэх ерөнхий сайд Р.Амаржаргал. Харин түүний гэргий олны өмнө нэг их фокусладаггүй. Тэгвэл тэдний хамтдаа байгаа агшныг бид хуваалцаж байна. Аргагүй л загас усандаа, Р.Амаржаргал сайд асан гэргийтэйгээ байхдаа жаргалтай аж.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо