“Ногоон бүс”-ийн од эрхэмийн зүрх зогсчээ


   Өдгөө 54-тэй жүжигчин Майкл Кларк ДУНКАНЫ бие гэнэт муудсанаар Лос-Анжелесийн эмнэлэгт яаралтай хүргэгдлээ. Шөнийн хоёр цагт түүний зүрх гэнэт зогссон бөгөөд азаар түүний найз бүсгүй маш шуурхай зүрхний массаж хийжээ. 194 см өндөртэй, 140 килограмм жинтэй гигант эр Майкл гэнэт амьсгалахаа байсныг бүсгүй тэр дор нь анзаарсан гэнэ. Тэрхүү массаж, хиймэл амьсгал мань эрийн амийг аварсан хэмээн эмнэлэгийхэн тайлбарлажээ.

 

  Жүжигчин бүсгүй Омароса Мэниго-Сталлворт нь Майклтай 2010 оноос болзож эхэлсэн бөгөөд одоогоор хамт амьдарч байгаа юм. Өмнө түүний зүрхэнд ямар нэгэн асуудал гарч байгаагүй ч тэрээр ярьжээ. Майкл  The Challenger хэмээх боксчиний тухай драмд тоглож байгаа бөгөөд найруулагч Кент Морган түүнийг цаг үргэлж эрүүл чийрэг эр хэмээн харагддаг гэжээ.