Хэдхэн хоногийн өмнө буюу 2018.06.13-ны өдөр нэгэн "жентелмен" хотын төвд эл задгай "морь харж" байгаад иргэний папарацид өртсөн юм. Түүний энэ зохисгүй үйлдэл сошлоор тарж, нийтийн шүүмжлэлийг хүлээсэн билээ. Тэгвэл эл "дүүрсэн толгой" Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Нэмэхбаяр гэгч байж.
НӨХГ-ын Ёс зүйн хороо ажилтныхаа буруутай үйлдлийг хэлэлцэж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрсөн үйлдэл гаргасан гэдэг дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд үндэслэн тус газрын даргын 2018.06.15-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар Н.Нэмэхбаярыг төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг унагасан гэж үзэж, ажлаас нь халах шийдвэр гаргасан байна.
Н.Нэмэхбаяр нь 2009 онд төрийн захиргааны ажилд орсон туршлагатай нэгэн аж. Харамсалтай нь түүнийг төдий хугацаанд ажилласан байдал төлөвшүүлж амжаагүй бололтой. Бусдадаа сургамжтай л юм.


Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ