Монголын телевизийн ахмад үеийн, шилдэг нэвтрүүлэгч Бямбаа саяхан болсон нэгэн арга хэмжээний үеэр бидний папараци дуранд өртсөн юм. Үзэгч бидэнтэй цэнхэр дэлгэцээр өдөр бүр уулзан, уянгалаг сайхан хоолойгоороо зүрх сэтгэлд хоногшсон нэвтрүүлэгч Бямбаа хэдийнэ тэтгэвэртээ гарчээ. Тэгсэн хэдий ч хүний хоолой хөгширдөггүй учир түүнд залуу үе, залгамж халаагаа бэлтгэх хариуцлагатай үүрэг ноогдсон билээ.
30 гаруй жил дэлгэцийн урлагт нэвтрүүлэгч хэмээх “чухал” албыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн тэрээр ихэд намбалаг нэгэн. МҮОНТВ-ийн дунд үеийн шилдэг төлөөллүүдийн нэг болсон нэвтрүүлэгч Бямбаа, нэвтрүүлэгч Нарантуяатайгаа дотны найзууд гэсэн. Тэд хамтдаа орчуулгын киноны жүжигчин буюу кинонд дуу оруулагчаар ажиллаж байлаа. Монголын шилдэг нэвтрүүлэгчдэд зүй ёсоор тооцогддог тэдний үргэлжлэл болсон үе залгамжлагчид нь яахын аргагүй Чимгээ, Ичинхорлоо нар. Харин эднийг мэргэжлийн ур чадвар, эфирийн царай төрхөөрөө гүйцэх дараагийн үеийнхэн нь хэн байх бол?
Нэвтрүүлэгч Бямбаагийн хувьд Монгол үгийн урлагийн шилдэг яруу найраг, өгүүллэгүүдийг урнаар уншдаг төдийгүй түүгээрээ CD гаргаад амжсан билээ. Тэрээр яруу найрагчдын нэгэн арга хэмжээний үеэр хөтлөгч хийхдээ Монгол үндэсний хувцсаараа гоёсон байлаа. Ихэд намбалаг төрхөт түүний зургаас сонирхуулъя.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав