Холливудын нэрт жүжигчин Кира Найтли ганцхан сарын өмнө сүй тавьсан ч огт танихгүй, өөрөөсөө “хөгшин” нэгэнтэй гудамжинд жишим ч үгүй үнсэлцэн зогсоно. Үүнийг нь харсан жирийн иргэд түүнийг саяхан сүй тавьсан атлаа өөрийн ирээдүйн нөхөр Жэймс Райфтоноосоо хэдийнэ уйдчихаж гэж ярьцгааж байсан юм. За уучлаарай, энэ бол тоглоом байлаа. Жүжигчин бүсгүй маань “Дуу чиний амьдралыг өөрчлөх үү?” нэртэй цоо шинэ киноны зураг авалтанд Нью-Йорк хотноо оролцож байгаа нь энэ.
Кинонд хамтран тоглолгч Марк Руффалотой халуун дотно үнсэлцэж тоглож байгаа Кира Найтли түүнээс жийрхэн, өөрөөсөө бага зэрэг холдуулсан харагдаж байгаа биз? Сүйт залуу нь биш болохоор арга ч үгүй биз. Тэрээр уг кинонд хайр дурлалын хөлөг онгоцонд суусан охины дүрд тоглож байгаа юм.
Кирагийн анхны хайрын эзэнд алдарт “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левайн тоглож байгаа бөгөөд тэд хоёул хөгжмийн сонирхолтойн дээр Нью-Йорк хотноо хөгжмийн карьер эхлүүлэхээр хосууд хамтдаа ирсэн ч Кира Найтлигийн анхны хайр нь ганцаар нэрд гарахыг хүсэн бүсгүйг орхин явна. Харин түүний дараа хайртдаа хаягдсан бүсгүй нэрт продюссерийн буюу энэхүү үнсэлцээд байгаа залуугийн хараанд өртсөнөөр амжилтын оргилд хүрнэ.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав