АНУ-ын нэрт дуучин, “хөгшин” Кайли Меног дэлгүүр хэсэж яваад папарацидууллаа. Хөгшин гэдгийг учир нь тэрээр өнөөдөр 45 нас хүрч байгаа ч биеэ хэнээс ч илүү сайхан авч явдаг нэгэн.
Кайли дуучин төдийгүй, чадварлаг жүжигчин. Жинхэнэ “пропорцный” биетэй гэгддэг дуучин бүсгүй саяхан Лондонгийн Bond Street дэх спорт хувцасны дэлгүүр орохоор өөрийн дотны найз эмэгтэйтэй явж байгаад ийнхүү зургийн дуранд буужээ. Түүнийг сүүлийн үед дуучин Мадоннад “жийгдсэн” гэх шуугиан гараад байгаа. Хоёр алдартан бүсгүй, Английн нэрт модель Кэйт Мосстой хамт хооллоод дараа нь сайхан ярьж суунгаа, гурвуулаа шоудах төлөвлөгөөтэй байсан ч Мадонна гэнэт чадахааргүй болж Йогийн дасгалаа хийхээр болсон тул “боломжгүй боллоо” гэдэг хариу өгчээ.
Ингээд л хоёрын хоёр сайхан бүсгүйг “гол гаргах” нь тэр. Энэ бол нэг талаараа доромжлол гэж гадны сайтуудад бичжээ. Хоёр найзаасаа илүүтэйгээр, удахгүй болох тоглолтондоо бэлдэхэд Йогийн дасгал нь дээр хэмээн агуу Мадонна бодсоноос ийнхүү хоёр найзаа жийсэн юм байна.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ