Энэ хүнд хийсэн бүтээсэн зүйл нэлээд бий. Анх “Хувьсал” продакшныг байгуулж, шилдэг гэсэн жүжигчин залуусыг өөртөө нэгтгэн нэлээд хэдэн жүжиг үзэгчдэд хүргэсэн. Сайн дуу, сайн клиптэй, сайн жүжгийг тайзнаа амилуулан тухайн үедээ овоо мөнгө хийсэн хүн бол Цогоо. Түүний эхнэрийг МУГЖ, УДЭТ-ийн жүжигчин Уранчимэг гэдгийг хүмүүс мэднэ.
Эхнэртэйгээ анх танилцсан түүхээ “Нандиагийн ток шоу”-нд оролцохдоо ний нуугүй, “улайтал” ярьж байсан Цогоо нэг тийш их л яарангуй явж байгаад бидний папараци дуранд өртсөн юм. Сайхан эхнэрээрээ гоёх дуртай ч түүнийг их л хүүхэмсэг гэж хүмүүс ярих юм билээ. Тэрээр сүүлийн үед UBS телевизийнхэнтэй ойр дотно ажиллаж, олон төрлийн шоу арга хэмжээ зохион байгуулах болсон.
Монголд анх удаа өндөр үнэтэй эротик жүжиг тавин ”мөнгөтэй гарууд”-ыг сэгсрэх гэж байсан ч удахгүй тэр жүжиг нь хаагдсан. Гэвч гандан бууршгүй Цогоо ямар нэг шинэ, содон зүйл сэтгэж, амжуулж л яваа байх даа.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ