Туул хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэн охинтой болсон дуучин С.С.Амараа эхнэрийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ. Эхнэрийнхээ уужуу ухаан, намба төрхөнд дурласан гэж ярих дуртай түүний төрсөн өдөрт зориулан бэлдсэн бэлэг нь цав цагаан булган шуба. Нүнжигтэй өвөөгийн, авьяаслаг аавын үргэлжлэл болсон Амараа эхнэртээ тун чиг их хайртай гэдгээ цагаан Лили цэцгийн хамт цагаан булган шубээр баталлаа.
Нэлээд тансаг газарт болсон Туулын төрсөн өдрийн баярт нөхрийнх нь “хуурай ах” төдийгүй, уран бүтээлийнх нь хамтрагч, Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн эхнэрийн хамт, МУ-ын гавьяат тамирчин, уулчин Өсөхбаяр, Үндэсний Мэдээ, Зиндаа.mn-ийн захирал Мандахбаяр болон бусад дотны найз нөхөд нь уригдан иржээ.
Харин дуучин “дүү” Дэлгэрмөрөн ахынхаа эхнэрийн төрсөн өдөрт харагдсангүй.Юутай ч хайртай эхнэрээ харамгүй баярлуулсан “Хар Сарнай”-гийн Амараа түүнийгээ хөтлөн яваад төрсөн өдрийн баярынх нь тэр орой бидний папараци дуранд өртлөө.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ