УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан “Офшор”-ын тухай хуулийг дэмжээгүй шалтгаанаа өөрийн фэйж хуудсаараа дараах байдлаар тайлбарлажээ.
Уг асуудлаар өөрийн тайлбараа та бүхэнд хүргэх нь зөв гэж үзлээ.
Яагаад би энэ хуулийг дэмжээгүй гэвэл,
1. Офшор данстай гэж нэрлэгдэж буй улс төрчидөд энэ хууль батлагдсанаар хариуцлага тооцох уу?
- Үгүй юм. Энэ хууль батлагдсан даруйдаа хэрэгжиж эхлэх бөгөөд буцаан хэрэглэх боломжгүй юм. Иймд өмнө нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан офшорт их хэмжээний мөнгө “мартсан” хүмүүст үйлчлэхгүй. Зөвхөн өнөөдөр хөрөнгө оруулгын мэдүүлэг бөгөлж байгаа төрийн албан хаагчид болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдэд хамаарна. Энэ бидний хүсэж хүлээсэн зүйл мөн үү?
2. Эдийн засгийн хувьд Монгол Улсад ашигтай юу?
- Үгүй юм. Төрийн албанд сонгогдсон болон томилогдсон албан хаагч офшор дансанд байгаа хөрөнгөө 3 сарын дотор эргүүлэн татаж энэ тухайгаа АТГ-т мэдэгсэнээр ял зэмгүй өнгөрөх боломж бүрдсэн. Хууль бусаар олсон хөрөнгийг шууд улсын орлогод хурааж авах ёстой! Харин энэ хуулиар дээрх зохицуулалт хийгдээгүй.
3. Энэ хуулийн үйлчлэх хүрээ оновчтой юу?
- Үгүй юм. Хууль зүйн, дотоод хэргийн сайдын хэлж буйгаар 700-800 мянган иргэнийг хянах шаардлага бий болж байна. Гэтэл энэ том орон зайг хянах хууль хүчний байгууллагын боломж туйлын бага.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлсэнээр: Жинхэнэ архаг авлигалчидад энэ далайд дураараа “сэлэх” боломжийг өгч байгаагаас ялгаагүй юм.
4. Хүний эрх, эрх чөлөөнд дээдлэх зарчимд нийцэх үү?
- Үгүй юм. Энэ хууль батлагдсанаар хүнийг хий хоосон хардах, матах, хоорондоо талцах, улс төрийн зорилгоор нэгнээ намнах, цаашдаа Монгол Улсын эв нэгдэл туйлын хортой үр дагаварт хүргэнэ гэж үзэж байна.
5. Энэ хууль амьдралд нийцэж байна уу?
- Үгүй юм. Офшор бүсийн 42 улсад ямар нэгэн худалдаа, наймаа хийх тэр байтугай жирийн үзэг, бал авахыг хүртэл энэ хуулиар хориглосон нь амьдрал огт нийцэхгүй байна.
Дээрх шалтгаануудыг үндэслээд миний бие энэ хуулийг дэмжээгүй болно.
Эх сурвалж: Zindaa.MN
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно