Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Moderator
55 минутын өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.19-2026.10.25) нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 64 суманд аюулт үзэгдэл, ослын 166 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 147 иргэнийг гаргалаа.

Нийт дуудлагын 112 нь обьектын гал түймэр, 19 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, хоёр нь хүчтэй салхи шуурга, 32 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна