Японы Засгийн газар Монгол Улсын Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн улмаас учирсан хохиролд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллах байр сууриа мэдэгдлээ.
Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Минорү Кихара өнөөдөр /2026.10.26/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж, учирсан хохирлыг Японы Засгийн газар ноцтойгоор хүлээн авч байгааг онцолжээ. Тэрбээр Монголын ард түмэнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ түймрийн шалтгаан, нөхцөл байдлыг Монголын эрх бүхий байгууллагууд шалгаж байгааг дурдсан байна.
Мөн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллах байр суурийг илэрхийлснийг Японы Жижи Пресс агентлаг мэдээлжээ. Үүнээс өмнө Монгол Улсад суугаа Японы Элчин сайдын яам аравдугаар сарын 22-нд албан ёсны мэдэгдэл гаргасан юм.
Уг мэдэгдэлд Нөмрөгийн дархан цаазат газарт Мобиком компанийн тээврийн хэрэгсэлд гарсан галаас үүдэлтэй хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг ноцтойгоор хүлээн авч, Монголын ард түмэнд чин сэтгэлийн харамсал илэрхийлсэн байна. Түүнчлэн түймэртэй холбоотой шалгалт, мөрдөн тогтоох ажиллагааг бодит баримт, холбогдох хууль тогтоомжид үндэслэн зохих журмын дагуу явуулна гэдэгт найдаж байгаагаа тэмдэглэжээ.
Японы Элчин сайдын яам түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхийг хүсэж байгаагаа илэрхийлээд, энэ чиглэлээр Мобиком компанитай хамтран ажиллах боломжийг идэвхтэй судлахаа мэдэгдсэн юм. Ийнхүү Японы дипломат төлөөлөгчийн газар болон Засгийн газрын түвшинд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлаар байр сууриа илэрхийлж, байгаль орчны нөхөн сэргээлтэд хамтран ажиллах асуудлыг хөнджээ. Харин нөхөн сэргээх ажлын санхүүжилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцлагын асуудлаар тодорхой шийдвэр гаргасан тухай одоогоор мэдээлээгүй байна.
Эх сурвалж:Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Жижи Пресс агентлаг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна