04 дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ