“Х түц” продакшнд харъяалагдах болсон жүжигчин бүсгүй З.Номуундарь ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч тайз дэлгэцийн уран бүтээлүүдэд дүрээ мөнхөлж урлагийн замд эргэлтгүй зүтгэж яваа залуусын төлөөлөл юм. Одоогоос дөрвөн жил гарны өмнө авъяаслаг гэр бүлийн хүргэнээр Билгүүн гэх залуу тодорч залуу хосууд хөөрхөн охины аав ээж болоод байсан ч хамтын амьдрал нь төдийлөн удаан үргэлжлээгүй юм.”Номин Талст” хамтлагийн “Бүсгүй минь баяртай” хэмээх уран бүтээлд Хаянаагийн бага насны дүрд тоглосон залуу өдгөө “Хувьсал” продакшны ээлжит нэгэн шинэ уран бүтээл болох “Миний нууц” УСК-ны Алтангинж хэмээх залуугийн дүрээр жүжигчний карьераа хүчтэй эхлүүлээд байгаа юм. Хоёр талд урлагт зүтгэж яваа гэдгээ харуулаад байсан залуус энэ удаад хувийн амьдралаа чухалчлах ёстойг гэнэт ухаарсан бололтой. Ийнхүү хэсэг хугацааны дараа бие биенийгээ эргэн хайрлах болсоноо олонд дуулгахад Бараа, Одноо хоёр ихэд баярлаж байгаагаас гадна олон ч хүн аз жаргал хүсч сэтгэл догдлон байгаа юм. Тэд эргэн нийлсэнээрээ элэг бүтэн амьдралын сайн сайхныг олон хосуудад үлгэрлэсэн болов уу?

Эх сурвалж:Шуурхай.мн
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ