Лара, Мара хоёр супер модел биш ч өвөрмөц дүр төрхөөрөө загварын ертөнцийг шуугиулж байна.
Бразилийн Сан Пауло хотоос гаралтай 11 настай ихрүүд альбинизм буюу арьс, үсний пигментын дутагдалтай аж. Өөрөөр хэлбэл тэд маш ховор тохиолддог генийн гажигтай хүмүүс гэсэн үг.
2016 онд ихрүүдийн өвөрмөц гоо сайхан төрхийг Швейцарын зурагчин Винициус Терранова олж харан "Ховорхон цэцгүүд" хэмээх төслөөрөө тэдний зургийг авч олонд түгээжээ. Мөн ихрүүдийн төрсөн эгч, эрүүл төрсөн Шейлаг зураг авалтанд оролцуулсан аж.
Үүний дараа эгч дүүс загварын акулуудын хараанд өртөж эхэлжээ. Одоогийн байдлаар эгч дүү гурав Nike, Insanis, Bazaar Kids зэрэг брэндтэй гэрээ хийсэн ба инстаграм хуудсандаа л гэхэд 6000 дагагчтай болсон байна.
Лара Бразилийн телевизид өгсөн ярилцлагадаа "Альбинизмтай байх муухай биш. Бид үс, нүд, арьсныхаа өнгөнд дуртай" хэмээжээ. Харин Мара "Бид бусдаас өөр байдалдаа дуртай. Мөн өөрсдийн өвөрмөц гоо сайхандаа сэтгэл хангалуун байдаг" гэжээ.
Энэ гайхалтай гэр бүлийн зургийг үзэж дуусаад шалан дээр унасан эрүүгээ авахаа мартуузай 
Мөн ЭНД дарж тэдний инстаграм хуудсаар зочлоорой.
Эх сурвалж: YOLO.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв