Намайг ч гэсэн Амараа гэдэг.


Та нар намайг танихгүй байж магадгүй. Би бол жирийн л нэг Монгол хүн. Хийсэн хийгээгүйгээрээ нэгнээ дуудаж, идсэн идээгүйгээрээ нөгөөгөө зүхээд өөрсдөө сонгууль болохоор амилсан бурхад шиг царайлах эрхмүүдийн хэрүүлийн тогоонд үрэгдэж хоцорсон  тан шиг л хүн.

Уг нь би эх орондоо хайртай. Хөмөрсөн тогоон дотор гэрэл асааж, хүн ардыг минь хөгжлийн замд хөтөлсөн Ардын Хувьсгалаар Монголчууд  эх оронтой болсныг би мэднэ. Хонхны дуунд ард түмэн минь сэрж, хоргүй тайван замаар Ардчилсан Хувьсгалаа  хийж Монголчууд эрх чөлөөтэй болсныг би мэднэ. Энэ бол түүхэн үнэн. Энэ түүхээрээ Монголчууд бид хэзээд бахархаж явах болно.

Даанч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж Монголчууд ярьдаг нь үнэн юм. Цагтаа дэлхийн талыг эзэгнэн захирч, цагийг эзэлсэн олон хаадын өлгий байсан эх орон минь хөгжлийн хурдыг жилээр биш хормоор хорин жил хөгжлийн замаар алхсан ч над шиг жирийн иргэний амьдрал ямар байгааг бусад Амараа минь сайн мэдэж байсан даа.

Бид яагаад Монголдоо сайхан амьдарч болдоггүй юм бэ? Халуун цусаа урсган байж эргүүлэн олсон эх орондоо харц боол шиг дорд үзэгдэж, “хүн шиг амьдрах” хэрэгтэй гэж хэлүүлэх чинь юу билээ. Бидэнд өөр сонголт байхгүй гэж үү?

Бид тэгш халамжаар биш тэгш боломжоор л хангагдмаар байна. Бэлэн ирээдүйтэй биш хүсэл тэмүүлэлтэй баймаар байна. Үр хойчдоо ч гэсэн үлгэр жишээ болмоор байна. Өөрсдийгөө хуурахаа больж, өөр сонголт хиймээр байна.

Намайг Амараа гэдэг.

Би хууртаж ханасан.

ОДОО БИ ӨӨР СОНГОЛТ ХИЙХ БОЛНО.  БИ ИЗНН-ЫГ СОНГОЖ БАЙНА.